Монгол | English | International
Нэвтрэх | Бүртгүүлэх
News


Хувиргасан Амьд Организмын (XAO) талаархи НҮБ-ын шинэ олон улсын гэрээг дэлхий нийт хүлээн зөвшөөрч байна. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2011 оны 10-р сарын 17, Даваа гариг, 02:35

Нагоя, 2010 оны 10-р сарын 16. Өнөөдөр баасан гаригт Япон улсад, орчин үеийн биотехнологийг аюулгүй ашиглах асуудлаар засгийн газар хоорондын хамгийн том уулзалт болж Нагоя-Куала Лампурын Биоаюулгүй Байдлын Картагены Протоколын “Хариуцлага тооцох ба Хохирлыг Барагдуулах Нэмэлт Протокол хэмээх олон улсын шинэ гэрээг амжилттай баталлаа.


Энэхүү олон улсын шинэ гэрээ хэлэлцээр нь Биоаюулгүй Байдлын Картагены Протоколын удирдах байгууллагын таван өдрийн уулзалтын төгсгөлд зургаан жилийн гэрээ хэлэлцээрүүдийг нэгтгэн батлагдлаа.


Нэмэлт Протокол нь ХАО-аас үүдэлтэй биологийн олон янз байдалд аюул хохирол учруулсан тохиолдолд xариуцлага тооцох ба xохирлыг барагдуулах тухай олон улсын дүрэм журам ба үйл ажиллагаануудаар хангаж өгөх юм.


Энэхүү шинэ гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурах хугацаа нь Нью Иорк дахь НҮБ-ын төв байранд 2011 оны 3-р сарын 7-оос 2012 оны 3-аар сарын 6-ыг дуустал нээлттэй байх ба Биоаюулгүй Байдлын Картагены Протоколын оролцогч Талуудаас хамгийн багадаа 40 Тал хүлээн зөвшөөрснөөр 90 хоногийн дотор Нэмэлт Протокол хүчин төгөлдөр болно.


Японы Нагоя хотод хуралдсан Протоколын энэхүү түүхт уулзалтаар бусад 17 шийдвэрийг батласан юм. Энэ шийдвэрүүдэд Протоколыг цаашид хэрэгжүүлэх арван жилийн стратегийн төлөвлөгөөг багтааж баталсан ба үүнд ХАО-ын олон нийтийн мэдээлэл, боловсрол ба оролцооны хөтөлбөр мөн эрсдлийн үнэлгээ ба эрсдлийн менежментийн гарын авлага зэргийг оруулсан байна.


Сэтгүүлчдэд зориулсан мэдээлэл


1.Конвенцийн нэмэлт гэрээ хэлэлцээр болох Биоаюулгүй Байдлын Картагений Протокол нь орчин үеийн биотехнологийн аргаар гарган авсан ХАО-аас үүсч болзошгүй эрсдлээс биологийн олон янз байдлыг хамгаалах зорилготой. Энэхүү протоколыг хэрэгжүүлэхээр 120 гаруй улс орон шаардлагатай хууль зүйн болон удирдлагын тогтолцоог боловсруулаад байгаа бөгөөд 159 улс орон болон Европийн Холбоо уг Протоколд нэгдэн ороод байна. Биологийн олон янз байдлын тухай Конвенци ба Конвенцийн Картагений Протоколын Нарийн бичгийн дарга нарын газар нь Монреаль хотод байрладаг.


2. 2000 оны 1-р сарын 29-ний өдөр Протоколыг батлан гаргаснаас хойш Протоколын төлөөлөгч Талуудын Бага Хурал нь 2004 оны 2-р сард Куала Лампур, 2005 оны 5-р сард Монреаль, 2006 оны 3-р сард Бразил улсын Куритиба, 2008 оны 3-р сард Герман улсын Бонн, 2010 оны 10-р сард Япон Улсын Нагоя хотноо нийт таван удаа хуралдаад байна.


3. Протоколын 27-р зүйлд “Энэхүү Протоколд нэгдэн орсон Талуудын Бага Хурал нь эхний хуралдаанаараа ХАО-ыг хил дамжуулан шилжүүлсний дүнд гарсан хохирлыг барагдуулах, хариуцлага тооцох асуудлаар дагаж мөрдөх олон улсын зохих журам, аргачлалыг боловсруулах асуудлыг дэмжиж, энэ чиглэлээр олон улсын эрх зүйн хүрээнд хэрэгжиж буй үйл явцыг судалж харгалзан үзсэний үндсэн дээр журам боловсруулах үйл ажиллагааг дөрвөн жилийн дотор хийж гүйцэтгэхээр хичээнгүйлэн ажиллана” гэж онцлон тэмдэглэсэн.


4. Протоколын төлөөлөгч Талуудын Бага Хурал нь анхны хуралдаанаараа Протоколын дагуу хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах олон улсын журмын асуудлыг хариуцан ажиллах хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах үүрэг бүхий хуулийн болон техникийн шинжээчдийн ажлын хэсгийг байгуулсан юм. Протоколын Талуудын хуралдааныг төлөөлөгч Талуудын Бага Хурал нь дөрөв дэхь хуралдаанаараа хуулийн болон техникийн шинжээчдийн ажлын хэсгийн өргөн барьсан сүүлийн тайланг үндэслэн цаашид Протоколын дагуу хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах олон улсын дүрэм журам ба үйл ажиллагааны баримт бичгийг хэлэлцэн тохирч боловсруулсан болно. Улмаар Протоколын төлөөлөгч Талуудын Бага Хурал нь Протоколын дагуу хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах үүрэг бүхий Хурлын удирдлагын ажлын хэсэг байгуулсан болно.


5. Биоаюулгүй Байдлын Картагений Протоколын хариуцлага тооцох ба хохирлыг барагдуулах нэмэлт протоколын бэлтгэгдсэн бичиг баримтуудыг Хурлын удирдлагын ажлын хэсэг цаашид хэлэлцэж өргөн барьсан юм. Баримт бичгийн анхны хувилбарыг ажлын хэсгийн 2 ба 4 дэхь хуралдаанаар хэлэлцсэн болно. Дээрхи ажлын хэсгийн дөрөв дэхь хуралдаан нь Протоколын төлөөлөгч Талуудын Бага Хурлаас өмнө 2010 оны 10-аар сарын 6-11-ий өдрүүдэд Нагояд хуралдсан юм.


6. Протокол нь ХАО-аас үүсэлтэй сөрөг нөлөө, үр дагавраас биологийн олон янз байдлыг хамгаалах чухал баримт бичгийн нэг юм.


Нэмэлт мэдээлэлийг дараахь вебсайтнаас үзнэ үү.

www.bbd.int/biosafety

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10-р сарын 17, Даваа гариг, 03:07
 


Хэлэлцүүлэг

Холбоо барих | Сайтын бүтэц | Санал хүсэлт

© 2011 Биоаюулгүйн Зуучлагч