Монгол | English | International
Нэвтрэх | Бүртгүүлэх
“Монгол улсад Биоаюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх” төслийн товч танилцуулга PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2011 оны 9-р сарын 09, Баасан гариг, 09:21

 

Хувиргасан амьд организм ба түүнээс  гаралтай бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд зохицуулах  зорилгоор “Биологийн олон янз байдлын тухай Конвенц”-д үндэслэн 2000 онд Канад улсын Монтреаль хотноо “Биоаюулгүй байдлын тухай Картагений Протокол”-ыг батласан ба  энэхүү Протоколд Монгол улс 2002 онд нэгдэн орсон.

Протокол нь хувиргасан амьд организмыг гаргаж авах болон түүний гаралтай бүтээгдэхүүнийг улс хооронд нэвтрүүлэх, зөөвөрлөх, дамжуулах үеийн биоаюулгүй байдлыг нарийн чанд сахих, биологийн олон янз байдал, экосистем, хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан  сэргийлэх, эрсдлийн үнэлгээ өгөх зэрэг харилцааг зохицуулах олон улсын эрх зүйн баримт юм. Энэхүү Протоколд 160 гаруй улс орон нэгдэн ороод байна.

Орчин үед аливаа амьд организмын удамшлын материалыг өөрчлөх замаар шинэ шинж тэмдэг агуулсан амьд биеийг гарган авах бололцоотой болжээ. Энэхүү байгальд урьд өмнө байгаагүй генåтикийн шинэ бүрдэл бүхий амьд биесийг хувиргасан амьд организм гэнэ. Хувиргасан амьд организмыг орчин үеийн биотехнологийн генийн инженер зүйн аргаар гарган авдаг.

Энэ төслөөр  Картагений Протоколын гишүүн орон болох Монгол улс Протоколд  нийцсэн Үндэсний Биоаюулгүй байдлын Тогтолцоог хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлснээр хүлээсэн үүргээ  биелүүлэхэд дэмжлэг болох юм. Төслийн үргэлжлэх хугацаа 36 сар (2011.05.01- 2014.04.30).

Үндсэн зорилт: Энэ төсөл нь ирээдүйд Монгол улсад орчин үеийн биотехнологийг аюулгүйгээр ашиглах удаан хугацааны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хангах, үүний зэрэгцээ Биоаюулгүй Байдлын Картагений Протоколын гишүүн орны  хувьд  үүргээ биелүүлэхэд Монгол улсад дэмжлэг үзүүлнэ.

Онцлох зорилтууд: Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан (ДДБХС)-ийн дэмжлэгийн гол зорилго  нь  яамдууд болон үндсэн оролцогч талуудаар дамжуулан  ХАО-той холбогдолтой болзошгүй эрсдлийг бууруулахуйц дүн шинжилгээ хийх, мэдээлэх, шийдвэр гаргах чадавхийг бэхжүүлэх, нийгэмд үзүүлэх үр ашгийг нэмэгдүүлэх болон биологийн олон янз байдлыг хамгаалахад оршино. Үүнд:

• Улс орны шаардлага, тэргүүлэх ач холбогдлын үүднээс ажил хэрэгч, хариуцлагатай тогтолцоог Картагений Протоколын дагуу бий болгох, бэхжүүлэхэд Монгол Улсын Засгийн Газарт дэмжлэг үзүүлэх;

• Үндэсний болон бүс нутгийн түвшинд хүний нөөц, хууль эрх зүй болон цахим сүлжээгээр дамжуулан Биоаюулгүй Байдлын Хөтөлбөрийг хэрэгжүүлэх механизмыг бий болгоход Монгол улсад дэмжлэг үзүүлэх;

• Биоаюулгүй байдлын Хөтөлбөрт зөв зохион байгуулaлттай ба нягт, хяналтын болон хууль сахиулах тогтолцоог бий болгох, бэхжүүлэхэд Монгол улсад дэмжлэг үзүүлэх;

• ХАО-ын талаар олон нийтэд сэрэмжлүүлэг, боловсрол, олон нийтийн оролцоо болон хэрэглэх боломжийн талаар мэдээлэх дотоодын тогтолцоог бий болгох, бэхжүүлэхэд Монгол улсад дэмжлэг үзүүлэх;

 

Төсөл нь таван хэсгээс бүрдэнэ:

1. Үндэсний Биоаюулгүй Байдлын Хөтөлбөрийг хөгжүүлэх бодлогын ба хууль эрх зүйн асуудлууд;

2. Биоаюулгүй Байдлын Хөтөлбөрийг хэрэгжүүлэх  хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх;

3. Биоаюулгүй Байдлын Хөтөлбөрийг хэрэгжүүлэх байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх;

4. Хувиргасан амьд организмд хамаатай асуудлаар олон нийтийн сэрэмжлүүлэг ба олон нийтийн оролцоо;

5. Биоаюулгүй байдлын үндэсний ба бүс нутгийн сүлжээ бий болгох;

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 9-р сарын 09, Баасан гариг, 09:27
 

Хэлэлцүүлэг

Холбоо барих | Сайтын бүтэц | Санал хүсэлт

© 2011 Биоаюулгүйн Зуучлагч