Монгол | English | International
Нэвтрэх | Бүртгүүлэх

 

Биоаюулгүй байдлыг хангах  Үндэсний хороо /товч танилцуулга/

 

Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо нь  (цаашид “Хороо гэнэ”) нь “Биологийн төрөл зүйлийн тухай конвенцийн Биоаюулгүй байдлын Картагены Протoкол”,  Хувиргасан амьд организмын тухай хуулийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх  ажлыг зохион байгуулах, хяналт тавих, биоаюулгүй  байдлыг хангах  асуудлыг  зохицуулах зорилгоор байгуулагдсан.

Монгол Улс 2007 оны 6 сарын 28-ны өдөр “ХУВИРГАСАН АМЬД ОРГАНИЗМЫН ТУХАЙ ХУУЛЬ”-ийг баталж Биологийн төрөл зүйлийн Конвенци, Биоаюулгүй байдлын Картагены Протоколд нэгдэн орсон Талуудын хүлээсэн үүргээ Олон Улсын болон Үндэсний хэмжээнд биелүүлж эхэлсэн билээ Биоаюулгүй байдлын Үндэсний хороо  байгуулагдан Монгол улсад биоаюулгүй байдлыг хангах ажлыг нэгтгэн удирдах, зохион байгуулах чиг үүрэгтэй бөгөөд Хорооны гишүүд нь Байгаль орчин, эрүүл мэнд, хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр худалдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухааны байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллөөс  бүрддэг.

 

 

Хорооны үйл ажиллагааны үндсэн чиглэл нь:

Биоаюулгүй байдлыг хангах ажлыг улсын хэмжээнд нэгтгэн удирдах

Биоаюулгүй байдлыг хангах төрийн бодлого, шийдвэрийг сурталчлах

Биоаюулгүй байдлыг хангахтай холбоотой боловсон хүчнийг чадвхижуулах, техникийн нөхцөлийг сайжруулах

 

Үндэсний хороо нь дараах эрх үүргийн хүрээнд ажилладаг. Үүнд:

1. Хувиргасан амьд организмын тухай хууль  тогтоомж, Хорооны шийдвэр, зөвлөмжийн биелэлтийг  хянан шалгах, шаардлагатай  мэдээ материалыг  гаргуулан авах

2. Холбогдох байгууллага иргэнээс хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдолтой

3. Шаардлагатай  мэдээ материалыг  гаргуулан авах санал дүгнэлт гаргах, гэрээ  байгуулах

4.  Зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны талаархи баримт бичгийн сан бүрдүүлэх, баяжуулах

5.  Хувиргасан амьд организмын тухай хууль  тогтоомжийг  боловсронгуй  болгох асуудлаар санал зөвлөмж гаргах

6. Эрх хэмжээнийхээ  асуудлаар олон улс, үндэсний чанартай хурал, зөвлөгөөн, семинар, ярилцлага зохион байгуулах, оролцох

7. Биоаюулгүй байдлыг хангах  ажилд идэвхитэй оролцсон, аж  ахуйн нэгж, холбогдох    байгууллага иргэнийг урамшуулах

8. Хорооны шийдвэр, зөвлөмжийг биелүүлээгүй  байгууллага, албан тушаалтны талаар дээд шатны холбогдох байгууллага, удирдлагад нь албан ёсоор мэдэгдэж зохих хариуцлага хүлээлгүүлэх

9. Гадаад улс болон олон улсын байгууллагуудтай Биоаюулгүй байдлын асуудлаар харилцах, мэдээлэл солилцох, судалгаа явуулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах

 

 

 

Хэлэлцүүлэг

Холбоо барих | Сайтын бүтэц | Санал хүсэлт

© 2011 Биоаюулгүйн Зуучлагч