Монгол | English | International
Нэвтрэх | Бүртгүүлэх

Биоаюулгүй байдал гэж биологийн бүрэн бүтэн, тэнцвэрт байдал алдагдахаас болон биологийн биетийн болзошгүй аюулаас урьдчилан, сэргийлэх ойлголт бөгөөд гол анхаарах зүйл нь хүний эрүүл мэнд, байгаль орчин, экологи юм.

“Биоаюулгvй байдлыг хангах” гэдэг нь хувиргасан амьд организмаас хvний эрvvл мэнд, амьтан, ургамал болон биологийн бусад төрөл зvйлд сөрөг нөлөө vзvvлэхээс урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах, аюулгvй болгох цогц арга хэмжээг хэлэх бөгөөд энэхүү цогц арга хэмжээ нь урьдчилан сэргийлэх зарчимд тулгуурлаж, хор хөнөөлөөс илүү хор хөнөөлд өртөх боломжтой организмыг хамгаалах, хор уршиг байдлыг гаргахгүй байх, гарсан тохиолдолд нэн даруй арилгах, устгах, идэвхèгүй болгодог байна.

“Биоаюулгүй байдал” гэдэг нь орчин үеийн шинжлэх ухааны үсрэнгүй хөгжилтэй уялдан, шинэ технологиос үүдэн гарч болох сөрөг үзэгдэл, хор хөнөөлийг урьдчилан тооцоолох, тэмдэглэх, судлах, арилгах арга хэмжээ юм. Мөн дан ганц биотехнологи бус нанотехнологийн ололт амжилтыг хослуулж, хими, биологи, экзобиологи, геологи, эм зүй, хөдөө аж ахуй, бүр нийгмийн ухааны ололтуудыг биоаюулгүй байдлын үзэл баримтлалд тусгах болжээ.

Иймээс аливаа улс орон бүр өөрийн улсын биоаюулгүй байдëàà хангахын тулд Биологийн төрөл зүйлийн тухай Конвенцийн Биоаюулгүй байдлын тухай Картагенын Протокол хэмээх олон улсын баримт бичгийг дагаж мөрддөг байна. Мөн Монгол Улсад биоаюулгvй байдлыг хангах ажлыг удирдан зохион байгуулахын тулд Биоаюулгvй байдлыг хангах орон тооны бус Yндэсний хороо буюу Биоаюулгүй байдлыã õàíãàõ Үндэсний Хороо байгуулагджээ.

 

 

Холбоо барих | Сайтын бүтэц | Санал хүсэлт

© 2011 Биоаюулгүйн Зуучлагч