Монгол | English | International
Нэвтрэх | Бүртгүүлэх
Шинэчлэгдсэн уралдааны зар-2014 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 4-р сарын 21, Даваа гариг, 04:22

Оюутан багш нарын хүсэлтээр энэ жилийн судалгааны ажил шалгаруулах уралдааныг нэг долоо хоногийн хугацаагаар сунгаж байна. Доорх зараас шинэчлэгдсэн хугацааг харна уу.


Судалгаанд ирүүлэх материалд тавих шаардлага

1. Судалгааны баг: Баг бүр нэртэй, 1-5 оюутны бүрэлдэхүүнтэй байна;

2. Судалгааны ажлын сэдэв:

1. ХАО, түүний гаралтай бүтээгдэхүүн Монголд

2 Монголын зах зээл дэх ХАО-аас гаралтай хүнсний бүтээгдэхүүний шошгын судалгаа

3. Монгол улсад тариалж буй шилжмэл гентэй таримал ургамлын судалгаа

4. Монголчуудын өдөр тутмын хүнсэнд хэрэглэж буй ХАО, түүний гаралтай бүтээгдэхүүний судалгаа

5 Дээрхи сэдвүүдтэй холбогдолтой шинэлэг санаа бүхий сэдвээр хийсэн судалгаа

3. Судалгааны ажлыг хүлээн авах хугацаа: 2014 оны 4-р сарын 1-ээс 4-р сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл;

4. Судалгааны ажлыг хүлээн авах: Файл хэлбэрээр болон хэвлэмэл хэлбэрээр БОНХЯ-ны 309 тоотод хүлээн авна;

5. Судалгааны ажлыг боловсруулахад анхаарах зүйл: Судалгааны арга зүй, хамарсан хүрээ, судалгаанд хамарсан ХАО-ын холбогдох мэдээ мэдээлэл, тоо баримтыг оруулсан байдал;

6. Уралдааны шалгаруулалт:

1.Уралдаанаар нэг “шилдэг судалгааны ажил”, нэг “шилдэг судалгааны шинэлэг санаа” -г шалгаруулж, шагналыг гардуулна. Мөн судалгааны ажлаар хийгдсэн нэг “шилдэг постерыг” шалгаруулна.

2. Шалгаруулалтыг хоёр шаттайгаар зохион байгуулна.

Нэгдүгээр шат: 2014 оны 5 сарын 2-ны өдөр уралдааны комисс ирүүлсэн материалтай танилцаж шилдэг 6 ажлыг шалгаруулж дүнг оролцогчдод и-мэйл, утсаар мэдэгдэнэ;

Хоёрдугаар шат: Шалгарсан 6 судалгааны ажлын баг 2014 оны 5-р сарын 5-ны өдөр БОНХЯ-ны хурлын “Хаан” танхимд судалгааны ажлаараа илтгэл тавина. Комисс нэг “шилдэг судалгааны ажил”, нэг “шилдэг судалгааны шинэлэг санаа”-г шалгаруулж, тухайн өдрөө шагналыг гардуулна.

7. Шагналын сан: а/ Шилдэг судалгааны ажил -1 - өргөмжлөл, 1.200.000 төгрөг

б/ Шилдэг судалгааны шинэлэг санаа 1 - өргөмжлөл, 800.000 төгрөг

в/ Шилдэг постер – 1 - өргөмжлөл, 300.000 төгрөг (1м х 0,5м)

Биоаюулгүй Байдлыг Хангах Үндэсний Хороо, Биоаюулгүй Байдлын Чадавхийг Бэхжүүлэх Төсөл

Утас: 11-311265, И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Улаанбаатар-15160 Нэгдсэн Үндэстний Гудамж-5/2, Байгаль орчин ногоон хөгжлийн яам 309 тоот

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 3-р сарын 31, Ням гариг, 03:41
 

Холбоо барих | Сайтын бүтэц | Санал хүсэлт

© 2011 Биоаюулгүйн Зуучлагч