Монгол | English | International
Нэвтрэх | Бүртгүүлэх
Уралдааны зар - 2014 PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2014 оны 3-р сарын 14, Баасан гариг, 03:35

Уралдааны зар

Байгаль орчин ногоон хөгжлийн яамны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах Үндэсний хороо, Биоаюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх төслөөс биотехнологийн (өөр чиглэлээр суралцаж буй оюутнууд ХАО ба түүнээс гаралтай хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой судалгаа хийсэн тохиолдолд оролцох боломжтой) чиглэлээр баклавраар суралцаж буй оюутнуудын дунд орчин үеийн биотехнологийн сэдвээр уралдаан зарладаг уламжлалтай билээ. Бид энэ онд хувиргасан амьд организм, түүний гаралтай бүтээгдэхүүний судалгааны чиглэлээр шилдэг судалгааны ажил шалгаруулах уралдааныг нийт оюутнуудын дунд зарлаж байна.

Судалгаанд ирүүлэх материалд тавих шаардлага

1. Судалгааны баг: Баг бүр нэртэй, 1-5 оюутны бүрэлдэхүүнтэй байна;

2. Судалгааны ажлын сэдэв:

1. ХАО, түүний гаралтай бүтээгдэхүүн Монголд

2 Монголын зах зээл дэх ХАО-аас гаралтай хүнсний бүтээгдэхүүний шошгын судалгаа

3. Монгол улсад тариалж буй шилжмэл гентэй таримал ургамлын судалгаа

4. Монголчуудын өдөр тутмын хүнсэнд хэрэглэж буй ХАО, түүний гаралтай бүтээгдэхүүний судалгаа

5 Дээрхи сэдвүүдтэй холбогдолтой шинэлэг санаа бүхий сэдвээр хийсэн судалгаа

3. Судалгааны ажлыг хүлээн авах хугацаа: 2014 оны 4-р сарын 1-ээс 4-р сарын 21-ны өдрийн 16:00 цаг хүртэл;

4. Судалгааны ажлыг хүлээн авах: Файл хэлбэрээр болон хэвлэмэл хэлбэрээр БОНХЯ-ны 309 тоотод хүлээн авна;

5. Судалгааны ажлыг боловсруулахад анхаарах зүйл: Судалгааны арга зүй, хамарсан хүрээ, судалгаанд хамарсан ХАО-ын холбогдох мэдээ мэдээлэл, тоо баримтыг оруулсан байдал;

6. Уралдааны шалгаруулалт:

1.Уралдаанаар нэг “шилдэг судалгааны ажил”, нэг “шилдэг судалгааны шинэлэг санаа” шалгаруулж, шагналыг гардуулна. Мөн судалгааны ажлаар хийгдсэн нэг “шилдэг постерыг шалгаруулна.

2. Шалгаруулалтыг хоёр шаттайгаар зохион байгуулна.

Нэгдүгээр шат: 2014 оны 4 сарын 25-ны өдөр уралдааны комисс ирүүлсэн материалтай танилцаж шилдэг 6 ажлыг шалгаруулж дүнг оролцогчдод и-мэйл, утсаар мэдэгдэнэ;

Хоёрдугаар шат: Шалгарсан 6 судалгааны ажлын баг 2014 оны 4-р сарын 28-ны өдөр БОНХЯ-ны хурлын “Хаан” танхимд судалгааны ажлаараа илтгэл тавина. Комисс нэг “шилдэг судалгааны ажил”, нэг “шилдэг судалгааны шинэлэг санаа” шалгаруулж, тухайн өдрөө шагналыг гардуулна.

7. Шагналын сан: а/ Шилдэг судалгааны ажил -1 - өргөмжлөл, 1.200.000 төгрөг

б/ Шилдэг судалгааны шинэлэг санаа 1 - өргөмжлөл, 800.000 төгрөг

в/ Шилдэг постер – 1 - өргөмжлөл, 300.000 төгрөг (1м х 0,5м)

Биоаюулгүй Байдлыг Хангах Үндэсний Хороо, Биоаюулгүй Байдлын Чадавхийг Бэхжүүлэх Төсөл

Утас: 11-311265, И-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ; Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Улаанбаатар-15160 Нэгдсэн Үндэстний Гудамж-5/2, Байгаль орчин ногоон хөгжлийн яам 309 тоот

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2014 оны 3-р сарын 14, Баасан гариг, 03:42
 

Холбоо барих | Сайтын бүтэц | Санал хүсэлт

© 2011 Биоаюулгүйн Зуучлагч