Монгол | English | International
Нэвтрэх | Бүртгүүлэх
БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 8-р сарын 20, Мягмар гариг, 03:59

Азийн бүсийн Биоаюулгүй байдлыг хангах Үндэсний төслүүдийн олон улсын хурал Улаанбаатар хотноо 2013 оны 7-р сарын 1-5-ны хооронд амжилттай болж нөдөрлөлөө. Хуралд Монгол, Бангладеш, Индонез, Энэтхэг, Малайз, Бутан, Лаос, Таджикистан, Камбож зэрэг есөн орны төлөөлөгчид болон НҮББОХ-ийн Биоаюулгүй байдлыг хариуцсан төлөөлөгчид оролцлоо. Оролцогсод таван өдрийн турш Азийн орнуудад хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явцын мэдээллийг сонсож, санхүүгийн зохицуулалт хэрхэн хийх, цаашид төслийг хэрхэн үргэлжлүүлэх чиглэлээр семинарыг амжилттай зохион байгуулан, сайн туршлагуудыг бие биенээсээ судаллаа.

Хурлыг БОНХЯ-ийн Дэд Сайд Б.Тулга нээж үг хэлэхдээ “Энэ удаагийн хурлаа Монголд зохиоэ байгуулж байгаад талархлаа илэрхийлье. Хувиргасан амьд организм хүний эрүүл мэнд болон байгаль орчинд муугаар нөлөөлж болзошгүй тул эрсдэлийг тооцоолох шаардлагатай байдаг. Орчин үеийн биотехнологийг аюулгүй ашиглахад хяналт хэрэгтэй юм. Байгаль орчныг хамгаалахад олон улсын хамтын ажиллагаа чухал. Өнөөдрийн хуралд амжилт хүсье” гэсэн юм.

НҮББОХ-ийн Биоаюулгүй байдлыг асуудлыг хариуцсан төлөөлөгчид Монгол улсад хэрэгжиж буй “Биоаюулгүй байдлын чадавхыг бэхжүүлэх” төслийн үр дүнтэй танилцсан ба гарсан үр дүнд маш сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ойрын ирээдүйд Биоаюулгүй байдлын чиглэлээр Монгол улсад хэрэгжих боломжтой төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Сүүлд шинэчлэгдсэн: 2019 оны 3-р сарын 31, Ням гариг, 04:08
 

Холбоо барих | Сайтын бүтэц | Санал хүсэлт

© 2011 Биоаюулгүйн Зуучлагч