Монгол | English | International
Нэвтрэх | Бүртгүүлэх
“ХАО болон түүний гаралтай бүтээгдэхүүн Монгол Улсад” сэдэвт шилдэг судалгааны ажлуудын дүн PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2013 оны 5-р сарын 22, Лхагва гариг, 05:56

Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Биоаюулгүй байдлын чадавхийг бэхжүүлэх төслөөс биотехнологийн чиглэлээр суралцаж буй их дээд сургуулийн оюутнуудын биотехнологийн шинжлэх ухааны онолын мэдлэг, практик хэрэглээний талаархи мэдлэгийг дээшлүүлэх, судалгааны ажилд идэвхитэй оролцох санаачлагыг дэмжих, урамшуулах зорилгоор жил бүрийн хавар уралдаан зарладаг уламжлалтай билээ.

Энэ онд “Хувиргасан Амьд Организм, түүний гаралтай хүнсний бүтээгдэхүүний Монгол дахь хэрэглээ” сэдэвт шилдэг судалгааны ажил шалгаруулах уралдааныг 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зарласнаар уралдаанд оролцохоор МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн биологи, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын 7 баг судалгааны ажлын тайлангаа ирүүллээ.

Шалгаруулалтыг 2013 оны 5-р сарын 17-ны өдөр БОНХЯ-ны хурлын “Хаан” танхимд зохион байгуулав.

Уралдааны комиссын шалгаруулсан дүнгээр:

1-р байрыг MУИС-ийн Биологийн 4 ангийн оюутан Б.Жаргалангийн Зарим хүнсний бүтээгдэхүүн, ургамалд шилжмэл ген илрүүлэх судалгааны дүн” сэдэвт судалгааны ажил;

2-р байрыг МИУС-ийн Биологийн-4, Ж.Гандолгор, Б.Батцэцэг, Э.Булган нарын багийн Монголчуудын өдөр тутмын хүнсэнд хэрэглэж буй хувиргасан амьд организм бүхий бүтээгдэхүүн ба түүний талаарх олон нийтийн мэдлэг сэдэвт судалгааны ажил;

3-р байрыг ЭМШУИС-ийн Д.Чинзориг, С.Сувд, Ч.Пүрэвсүрэн нарын багийн Энгийн болон цагаан хоолтон хэрэгчдийн хувиргасан амьд организмын гаралтай хүнсний бүтээгдэхүүний талаарх мэдлэг, дадал, хандлага, хэрэглээний түвшинг үнэлсэн нь” судалгааны ажил

тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар, харин бусад оролцогчид амжилттай оролцон тусгай байр эзэлснийг батламжлах өргөмжлөлөөр шагнууллаа.

Энэ удаагийн шалгаруулалт нь биологи, биотехнологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын мэдлэг, чадвар, идэвх чармайлтыг хэрэхэн өсөн нэмэгдэж буй илтгэсэн, маш сонирхолтой уралдаан болж амжилттай өндөрлөв.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 5-р сарын 22, Лхагва гариг, 06:01
 

Холбоо барих | Сайтын бүтэц | Санал хүсэлт

© 2011 Биоаюулгүйн Зуучлагч