Монгол | English | International
Нэвтрэх | Бүртгүүлэх
Тавтай морилно уу

Биоаюулгүй байдал ба Биоаюулгүй Байдлыг Xангах Үндэсний Хороо

Биоаюулгүй байдлыг хангах гэж XАО-аас хүний эрүүл мэнд, амьтан, ургамал болон биологийн олон янз байдалд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан сэргийлэх, биоаюултай байдал үүссэн тохиолдолд хор уршгийг арилгах, аюулгүй болгох цогц арга хэмжээ авахыг хэлнэ.

Монгол Улсад биоаюулгүй байдлыг хангах ажлыг удирдан зохион байгуулахын тулд  Биоаюулгүй Байдлыг Хангах Үндэсний Хороо байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Хувиргасан Амьд Организм (ХАО) гэж юу вэ?

Хувиргасан амьд организм” гэж орчин үеийн биотехнологийн аргаар арган авсан удамшлын мэдээллийн шинэ хослол бүхий аливаа амьд организмыг хэлнэ.

Биоаюулгүй Байдлын тухай Картагены Протокол

Биоаюулгүй Байдлын тухай Картагены Протокол нь ХАО-ыг гаргаж авах, түүнийг улс хооронд дамжуулах, нэвтрүүлэх, зөөвөрлөх үеийн биоаюулгүй байдлыг нарийн чанд сахих, биологийн төрөл зүйл, экосистем, хүний эрүүл мэндэд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, эрсдлийн үнэлэх харилцааг зохицуулах олон улсын эрх зүйн баримт бичиг юм. Одоогоор дэлхийн 160 орон Картагены протоколд нэгдэн ороод байна.

Монгол Улс Биоаюулгүй байдлын тухай Картагены протоколд нэгдэн орсны дагуу XАО-ын биоаюулгүй байдалтай холбоотой эрх зүйн анхны баримт бичиг болох Монгол Улсын “Хувиргасан Амьд Организмын тухай” хуультай болсон.

 

 
Шинэ мэдээ

Бусад.....

 
Шинээр нэмсэн мэдээлэл

Бусад.....

 
Биднийг дага Twitter: Facebook: 

Хэлэлцүүлэг

Холбоо барих | Сайтын бүтэц | Санал хүсэлт

© 2011 Биоаюулгүйн Зуучлагч